Энэхүү бүтээгдэхүүн үнэхээр “олон талын ашигтай”, та дараах байдлаар ашиглаж болно:
Зочны өрөө:
Canvas зурагны иж бүрдэл, ханын цаг, гоёлын тавиур өлгөхөд тохиромжтой.
Гал тогоо:
Хутганы тавиур, амтлагчны тавиур суурилуулах, шанага халбага өлгөхөд ашиглаж болно.
Ариун цэврийн өрөө:
Шампунь, шингэн савангийн тавиур тогтоох, толь болон ариун цаасны тавиур өлгөхөд тохиромжтой.
Ажлын булан:
Цахилгааны разетка, WiFi модемийг хананд тогтоож илүү цэгцтэй, эмх цэгцтэй болгоно.
СУУРИЛУУЛАХ ЗААВАР – ХАМГИЙН ӨНДӨР ҮР ДҮНД ХҮРЭХИЙН ТУЛД
Алхам 1:
Ханын гадаргууг (плитка, шил, тэгш мод, хуванцар) сайтар цэвэрлэж, бүрэн хатаана.
Алхам 2:
Наалтны ар талын хамгаалалтын хальсыг хуулна.
Алхам 3:
Тэмдэглэсэн байрлал дээрээ нааж, гараараа сайтар дарж доторх агаарыг бүрэн шахаж гаргана.
Алхам 4:
Юм өлгөхөөс өмнө цавууг бүрэн тогтох хүртэл 6–12 цаг хүлээнэ.
Анхааруулга:
Шохойтой хана, ховхорсон будагтай хана эсвэл ханын цаасан дээр наахыг зөвлөхгүй. Ийм гадаргуу нь наалдац муу байдаг.
ТЕХНИКИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗҮҮЛЭЛТ
Наалтны суурийн хэмжээ: 60мм × 60мм
(Илүү өргөн хүрэлцэх талбай нь ачааллыг жигд хуваарилж, илүү бат бөх тогтооно.)
Материал:
Уян хатан PVC хуванцар + зэвэрдэггүй өндөр чанарын хайлшин боолт.
Боолтын уртын төрөл:
6мм төрөл: Нимгэн эд зүйл, шилэн хүрээтэй зурагт тохиромжтой.
13мм төрөл: Зузаан тавиур, WiFi төхөөрөмж, тулгуур тогтоогч зэрэгт тохиромжтой.
Боолтын диаметр: 6мм
Дагалдах хэрэгсэл:
Наалт бүр 1 гоёлын таг (гайк)-тай ирнэ.