Өндөр чанарын нүүрстөрөгчийн ган
Пүршийг зузаан нүүрстөрөгчийн гангаар хийсэн тул маш сайн уян хатан бөгөөд удаан хугацаанд хэрэглэхэд хэлбэрээ алдахгүй, сунахгүй.
Та гэртээ фитнес шиг өндөр ачаалалтай дасгал хийх төхөөрөмж хайж байна уу? 60кг-ын Power Twister ган гар гулзайлгагч нь цээж, гар, мөрний булчинг богино хугацаанд хөгжүүлэх шилдэг "зэвсэг" юм. 60кг-ын хүч нь биеийн тамираар хичээллэж байсан туршлагатай, өөрийнхөө хязгаарыг давахыг хүсэж буй хүмүүст зориулсан жинхэнэ сорилт болно.
60кг-ын хүчирхэг ачаалал
Мэргэжлийн тамирчид эсвэл гарны хүч сайтай хүмүүст тохиромжтой. Энэ нь цээжний булчинг дээд зэргээр идэвхжүүлдэг.
Халтирдаггүй бариул
ABS хуванцараар бүрсэн, гарт эвтэйхэн бөгөөд хөлс гарахад халтирахгүй.
Авч явахад хялбар
Хэмжээ бага тул аялал, томилолтоор явахдаа эсвэл ажил, гэртээ хаана ч ашиглах боломжтой
💪 Дасгал хийснээр гарах үр дүн
- Цээжний булчин хөгжүүлэх: Цээжний булчинг шахаж, зузаан, тод булчинтай болоход тусална.
- Гарны хүчийг нэмэгдүүлэх: Хоёр толгой (biceps), гурван толгой (triceps) болон шууны булчинд шууд нөлөөлнө.
- Мөр болон нурууны булчин: Мөрийг өргөсгөж, "V" хэлбэрийн төгс бие галбирыг бүрдүүлнэ.
- Цаг хэмнэнэ: Өдөрт ердөө 15-20 минут хичээллэхэд булчингийн өөрчлөлтийг мэдрэх болно.
Цээж, мөр, нурууны булчинд шууд ачаалал өгнө.
Техник үзүүлэлт
Нэр: Power Twister ган гар гулзайлгагч.
Ачаалал: 60кг
Материал: Нүүрстөрөгчийн ган, ABS хуванцар.
Урт: Ойролцоогоор 60 - 65см.
Өнгө: Хүчирхэг хар